Хиймэл эрхтэн, ялангуяа гар, хүний уураг тархинд захирагдана гэвэл санаанд багтах уу? Тэгвэл бионик гар бол болдог аж.
Сэргэн мандалтын эриний агуу төлөөлөгчдийн нэгнээр нэрлэгдсэн “Микеланджело гар” британи эр Кристофер Тейлорын өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөөд зогсохгүй, албаны үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь тусалж чадаж байгаа аж.
Хэдэн жилийн өмнө Тейлор усны мотоцикл жолоодож явахдаа осолд орон, өрөөсөн гаргүй болжээ. Энэхүү золгүй тохиолдол түүний инженерийн мэргэжлийн карьерт цэг тавих төдийгүй, гэр орны ажилд ч хүндрэл учруулж эхэлсэн байна.
Гэвч гурван хүүхдийн аав энэ эрд “шидэт гарыг” Британийн арлууд дээр анх турших аз тохиожээ. Германд үйлдвэрлэгдсэн шинэ үеийн энэхүү хиймэл гар маш цөөхөн тоогоор гарсан ба үнэ нь 75 мянган доллар юм байна.
“Хуруунууд нь яг жинхэнэ юм шиг хөдөлдөг” хэмээн Тейлор баяр баягалангаа хүмүүстэй хуваалцаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
Goy ymaa hiilgeh bolomjtoi yu.iluu delgerengui medeelel haanaas avj yaj holbogdoh vee