1992 онд Хойд, Өмнөд хоёулангаар нь дэмжигдсэн “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай” баримт бичиг АНУ болон Солонгос улсын зүгээс явуулж буй “цөмийн шантаажын бодлогоос” шалтгаалан хүчингүй болж байна хэмээн БНАСАУ-ын удирдлага зарлажээ.
Үүнтэй холбогдуулан Пхеньяны зүгээс , хэрэв Сөүл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг гаргасан шинэ хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хамтран оролцвол дайн зарлана хэмээн сүрдүүлсэн байна.
Дашрамд дурдахад, саяхан БНАСАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн төлөөлөгч тус улс цөмийн шинэ туршилтад бэлтгэж байна гэж мэдэгдсэн билээ. Түүнээс гадна, энэ бүх арга хэмжээ, түүн дотор, пуужин, хиймэл дагуул хөөргөх зэрэг нь бүгд АНУ-ын эсрэг чиглэх болно хэмээн цохон тэмдэглэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )