Өнөөгийн байдлаар францын олон одод “баячуудын татварын 75%”-тай холбоотой эх орноо орхихоор бэлдэж байгаа бол Холливудын жүжигчин Натали Портман , түүний нөхөр Бенжамин Миллепье нар Парис руу нүүхээр төлөвлөж байгаа аж.
France Press агентлаг бүжигчин бөгөөд бүжиг дэглээч Бенжамин Миллепье Парисын Улсын дуурь бүжгийн театрын захирлаар томилогдлоо хэмээн өнөөдөр мэдээлжээ. Шинэ албан тушаалдаа ирэх онд орох ба эхнэр, хүүгийн хамт Францад шилжин суурьших аж.
Портман, Миллепье нар Даррен Аронофскийн “Хар хун” бүжгэн жүжгийн зураг авалтын үед танилцсан ба энэхүү бүтээл нь анх жүжигчин бүсгүйд “Оскар” хайрлажээ.
2011 оны зургаадугаар сард тэдний хүү Алеф төрж, 2012 оны наймдугаар сард тэд хаалттай хуримын ёслол хийсэн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )