Антарктидэд алга болсон Twin Otter онгоцноос ирж байсан ослын дохио тасарчээ. Уг дохио нэгдүгээр сарын 23-ны оройноос хойш ирж байсан аж. Өмнөд туйлаас Терра-Нова булан хүрэхээр нисэж явсан багавтар онгоцны бүхээгт Канадын гурван иргэн байжээ.
Онгоц замынхаа тал хэсэгт явж байх үед ослын дохио ирж эхэлсэн хэмээн Шинэ Зеландын Тэнгисийн авран чиглүүлэх төвөөс мэдээлсэн байна. Тэрхүү дохиогоор баримжаалан тогтооход, онгоц Хатан хаан Александрагийн уулсын хойд хэсэгт байгаа бололтой. Дохиолол далайн түвшнээс дээш 3900 метрээс ирж байжээ.
Одоогоор хайлт хийгдэж буй газар нутагт үүл доошоо суучихсан байгаа тул онгоцны эрэлд хүндрэлтэй байгаа аж. Аврах үйл ажиллагааг АНУ, Шинэ Зеландын мэргэжилтнүүд гүйцэтгэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )