Чавесын хуурамч зургийг нийтэлсэн El Pais-ийг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

Венесуэлийн засгийн газар испанийн нөлөө бүхий El Pais сониныг Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын хуурамч зургийг нийтэлсний төлөө шүүхэд өгөхөөр болжээ. Уг хэвлэлийн газрын уучлал гуйсан нь хангалтгүй хэмээн эрх баригчдын төлөөлөл үзэж байна.

“Тэдний хорлон сүйтгэх хуурамч зургууд ч, системтэй кампанит ажлууд ч ерөнхийлөгчийг эдгэрэхэд саад хийж чадахгүй” гэж Венесуэлийн Мэдээлэл харилцааны сайд Эрнесто Вильегас Каракаст хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

El Pais-ийн нийтэлсэн зураг дээр мэс заслын ширээн дээр хэвтэж байгаа нэгэн эр байх бөгөөд аманд нь гуурс шургуулаад, эмч нар тойроод зогсчихсон харагдана. Венесуэлийн эрх баригчдын үзэж буйгаар, Youtube-д байгаа, хоолойндоо мэс засал хийлгэж буй үл таних эрийн бичлэгээс энэхүү зургийг авсан аж.

Сонины удирдлага өөрийн сайтаас хуурамч зургийг аван, нэгдүгээр сарын 24-ний өдрийн дугаараа худалдаанаас хурааж, уншигчдаасаа уучлал хүссэн байна.

Уг зургийг El Pais-ын редакцид Gtres Online мэдээллийн агентлагийн сэтгүүлчид өгсөн аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top