Машины хулгайч арын суудал дээр байсан хүүхдийг анзаарсангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

Их Британид нэгэн этгээд эзнийх нь хамар дороос машиныг нь хулгайлж зугатахдаа арын суудал дээр байсан нялх хүүхдийг анзаараагүй байна. Тэрээр машинд ганцаараа биш байгаагаа мэдээд хамаг сонирхол нь унтарсан аж.

Хүүхэд хулгайлагдсанаас хойш 15 минутын дараа цагдаад эзэнгүй дуудлага иржээ. Нэгэн үл мэдэх этгээд хүүхэдтэй машиныг хаана орхисноо хэлсэн байна.

Гудамжинд суурилуулсан видео ажиглалтын камерт хулгайч хэрхэн хүүхэдтэй машиныг орхин явж байгаа, сандралд орсон эцэг эх нь хэрхэн гүйлдэн ирж байгаа нь бичигдсэн аж.

24 настай Луиза Уэйн, Томас Молсдейл нар төрөөд сар гаран болж байгаа Лео хүүгээ машины арын суудал дээр тавьчихаад хальтхан гарцгаасан аж. Хүүгийн эцэг таньдаг хүнтэйгээ мэнд мэдэх гээд машинаа асаалттай чигээр нь орхиод хальт буух хооронд хулгайч жолооны ард суун, давхиад явчихжээ.

Бяцхан Леогийн ээжийн өгүүлж буйгаар, тэрээр бараг ухаан алдан, толгой нь эргэж, хүүгээ л бушуухан буцааж авахсан гэхээс өөр юу ч толгойд нь орохгүй байсан ба гадаа хүйтэн, харанхуй болж байсныг хэлэх үү, хүүгээ ахин харахгүй байх вий гэж маш их айж байжээ. Хулгайч хүүд нь муу зүйл хийхгүй байх гэж өөртөө аль болохоор итгүүлэхийг хичээж байсан аж.

15 минутын дараа цагдаагаас хүүхэдтэй машин олдлоо хэмээн утасдаж, тэд яаран давхиж очиход хүү нь юу ч болоогүй юм шиг арын суудал дээр унтсан хэвээр байсан аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top