Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулган болж байгаатай холбогдуулан хориг тавьсан Швейцарийн Давос хотын агаарын замд журам зөрчигч хоёр онгоцыг зохицуулжээ.
Нэг тохиолдол нь пүрэв гаригт, нөгөө нь баасан гаригт болсон байна. Энэ үед агаарт сөнөөгч онгоцууд хөөргөн, нэгийг нь 46 км доторх хаалттай бүсээс гартал даган, нөгөө онгоцыг нь Самедан хотын нисэх буудалд албадан буулгажээ.
Эдгээр үйл явдлын талаар уг чуулганд оролцогчид мэдээгүй аж. “Бид юу ч мэдээгүй. Чуулганы үеийн аюулгүй байдлыг Швейцарийн засгийн газар хариуцаж байгаа. Бид түүнд бүрэн итгэж байна” хэмээн чуулганы хэвлэлийн нарийн бичгийн дарга Эдриан Монк өгүүлэв.
Энэ удаагийн ээлжит чуулганд 100 орны төрийн, бизнес, олон нийтийн байгууллагын 2500 төлөөлөгч, 50 орчим орны төр засгийн тэргүүнүүд оролцож байна. Таван өдрийн чуулган ням гаригт буюу нэгдүгээр сарын 27-нд дуусан, Давосын агаарын замын хоригийг цуцлах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )