Аюулгүйн албаны ажилтнууд ажил хаяснаас болж Германы Дюссельдорф, Кельн-Бонн нисэх буудлуудын Баасан гаригийн 200 гаруй нислэг цуцлагджээ. Эсэргүүцлийн шинэ давалгаа дараа долоо хоногт болохоор төлөвлөгдөж байна хэмээн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Гюнтер Исемайер мэдээллээ.
Түүний өгүүлснээр, ажил олгогчид үйлдвэрчний эвлэлтэй бүх харилцаагаа таслан, хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодолгүй байна гэжээ. “Бид ажил хаялтыг үргэлжлүүлэхийг уриалж байна. Бидэнд өөр гарц байхгүй” гэж тэр тооцож байна.
Ажил хаялт Германы бусад нисэх буудлуудад ч тархаж магадгүй байгаа аж. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс аюулгүйн албаны 600 ажилтны цагийн хөлсийг 14,5 евро болгож дээшлүүлэх шаардлага тавьж байгаа ба нөгөө тал 13,5 болгож нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.
Дараагийн долоо хоногт Хамбургийн нисэх буудлын ажилтнууд нэгдэнэ хэмээн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Петер Бремме хэллээ. Түүнээс гадна, орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, ажил хаягчдыг төмөр замын буудал гэх мэт бусад байгууллагын ажилтнууд дэмжихээ илэрхийлээд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )