Нью-Йоркийн дуудлага худалдаан дээр анхны мөнгөн долларуудын нэг нь 10 сая долларын үнэ хүрч, рекорд тогтоожээ. Түүнийг 220 жилийн өмнө АНУ-ын зоосны үйлдвэр гаргасан аж.
Түүхчдийн баталснаар, энэхүү доллар цорын ганц бөгөөд өөр адилхан нь үлдээгүй юм байна. Зоосны нүүрэн талд эрх чөлөөг бэлэгдсэн 15 одоор хүрээлүүлсэн эмэгтэйн дүрс, ар талд нь АНУ-ын билэг тэмдэг, цагаан толгойтой бүргэд дүрслэгджээ.
Энэхүү зоос эхлээд америкийн нэгэн алдартай цуглуулагчид байсан ба одоо харин эртний ховор зүйлс наймаалдаг Нью-Жерсийн нэгэн компанийн өмч аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )