Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд Милош Земан тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Чех улсад орон нутгийн цагаар 14:00 цагт ерөнхийлөгчийн сонгуулийн төгсгөлийн хоёрдугаар шат өндөрлөлөө. Ерөнхийлөгчийн суудлын төлөө экс ерөнхий сайд Милош Земан, Гадаад хэргийн сайд Шварценберг нар өрсөлдсөн билээ.

Иргэд санал хураалтад нэгдүгээр шатнаас ч илүүтэй идэвхтэй оролцсон байна. Нийтдээ 8,2 сая сонгогч саналаа өгөх ёстой аж.

Одоогоор ерөнхийлөгчийн бүрэн эрх хоёр дахь хугацаагаа дуусгаж буй Вацлав Клауст хамаарч байгаа ба тэрээр Земаныг дэмжсэн аж. Баасан гаригт Клаус мэдэгдэл хийхдээ, хэрэв сонгуульд Шварценберг ялвал Чехээс цагаачлах талаар бодож үзнэ гэжээ.

Урьдчилсан дүнгээс харахад, нэр дэвшигчдийн хоорондох зөрөө 20 орчим хувь байгаа ба 59%-ийн санал аваад байгаа Земаны талд ашигтай байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top