Земаны ялалт түүхэнд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 27

Чехийн шинэ ерөнхийлөгчөөр экс ерөнхий сайд Милош Земан сонгогдлоо. Төгсгөлийн хоёрдугаар шатанд тэрээр нийт сонгогчдын 55% санал авчээ. Түүний цорын ганц өрсөлдөгч, гадаад хэргийн сайд Карел Шварценберг түүнээс даруй 11%-иар хоцорсон байна. Земаны тангараг өргөх ёслол гуравдугаар сарын 8-нд Прагад болно.

Чехийн шинэ ерөнхийлөгч Милош Земан ялалтын баяраа тэмдэглэн, “Би Чехийн бүх иргэдийн, тэр дотроо Карл Шварценбергийг дэмжсэн хүмүүсийн ч ерөнхийлөгч байхыг хүсэж байна” хэмээн Земан өгүүллээ.

Земаны ялалтыг түүхэн гэж хэлж болохоор аж. Тэр ард түмнээс шууд сонгогдсон анхны ерөнхийлөгч боллоо. Өмнө нь төрийн тэргүүнийг Чехийн парламент тодруулдаг байжээ. 2003 онд Земан одоо албан тушаалаа солилцож байгаа Вацлав Клауст ялагдаж байв. Тэр үеийн ялагдал үнэхээр гутамшигтай, түүний төлөө өөрийнх нь намын зарим гишүүд хүртэл санал өгөөгүй байна. Үүний дараа Земан улс төрөөс хэсэгтээ хөндийрсөн билээ. Харин одоо тэр ялгуусан их ялалттайгаар улс төрд эргэн ирлээ.

“Земан хамаагүй дээр, ядаж тэр цэвэр чех хүн. Нөгөө нэр дэвшигчийн эхнэр хүүхдүүд хүртэл чехээр ярьдаггүй гэсэн” хэмээн нэгэн тэтгэврийн эмээ өгүүлж байна.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top