Мали улсад исламын дайчидтай тэмцэж буй Францын цэрэгт үзүүлэх тусламжийн хүрээгээ өргөжүүлэхээр АНУ шийдвэрлэлээ. Ялангуяа францын онгоцуудыг агаарт цэнэглэх, африкийн бусад орнуудаас Малид туслах цэргүүдийг зөөвөрлөхөд АНУ-ын нисэх хүчин туслахаар болж байна.
Францын зүгээс энэ чиглэлээр АНУ-аас тусламж хүссэн ба үүнийг гүйцэлдүүлэх нь хуулинд харшлах зүйлгүй хэмээн Пентагон үзэж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта бямба гаригт францын коллеги Жан-Ив Ле Дриантай утсаар ярилцсаны дараа Пентагоны зүгээс дээрх шийдвэрийг мэдэгджээ.
Мөн Пентагоны тэргүүн Чад, Того зэрэг африкийн орнуудаас цэргүүд зөөвөрлөхдөө америкийн цэргийн онгоцуудыг ашиглахыг санал болгосон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )