Египетийн Порт-Саид руу танкууд орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 27

Египетэд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байна. Амь үрэгдэгсдийн тоо хэдэн аравт хүрчээ. Каир хотод босогчид Дотоод хэргийн яамны байрыг бүсэлжээ. Жагсагчдыг нулимс асгаруулах хийгээр тараахыг оролдож байна.

Мөргөлдөөн Мубаракын дэглэм унасны хоёр жилийн ойн жагсаалаас эхэлсэн билээ. Суэцэд босогчид цагдаагийн хэсгийг шатаан, баривчлагдагсдыг суллаж, зэвсэг хэрэгслүүдийг олзолж авсан байна.

Одоогоор хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал Порт-Саидад үүсчээ. Эмх замбараагүй байдлын улмаас 36 хүн амь үрэгдэн, 300 гаруй хүн бэртэж шархадсан аж. Хот руу танкууд оруулан, комендантын цаг зарлаад байна. Гэвч тулаан үргэлжилсээр байгаа аж. Энэхүү нөхцөл байдлын гол шалтгаан нь өнгөрөх жилийн хөл бөмбөгийн эмх замбараагүй явдалд оролцсон тус орон нутгийн 21 оршин суугчид цаазаар авах ял оноосонтой холбоотой юм байна. Тэрхүү хөл бөмбөгийн бужигнааны үеэр 74 хүн амь эрсэдсэн билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top