Бритни Спирс экс амрагтаа 5 саяыг төлнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 27

Жейсон Тревиктэй харьцаагаа тасалсанаар Бритни нэлээн алдагдал хүлээхээр болж байна. Саяхан дуучны менежерүүд экс амрагтай нь гэрээ байгуулжээ.

Түүнд тусгагдсанаар, Тревик ойрын хугацаанд 2 саяыг авч, дараа нь 10 жилийн хугацаанд 3 саяыг цувуулан авахаар болов. Энэхүү их мөнгөний хариуд Жейсон Тревик “од-дуучин бүсгүйн зан авир, элдэв зүйлсийн талаар сэтгүүлчидтэй ярилцахгүй, тэр талаар ном гаргахгүй” гэсэн амлалт авч байгаа аж.

Зарим нь энэхүү дуугүй байдлын төлөөх төлбөрийг сэтгүүлчдийн зохиосон зүйл гэж үзэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top