Саяхан хүүхэд төрүүлсэн Шакира хүүтэйгээ эмнэлэгт байгаа ба харин аз жаргалтай аав аль хэдийн хүүгийнхээ анхны зургуудыг өөрийн микроблогтоо үнэ төлбөргүй тавьжээ.
Шакира, хөл бөмбөгчин Жерар Пике нарын хүү Милан төрсөн цагаасаа эхлэн “Барселона” хөлбөмбөгийн клубын гишүүн болсон аж.
Анхны зургуудаас харахад л аав нь хүүгээ хөл бөмбөгчин болгохоор шийдсэн нь илт байна. Зургуудын ихэнхийг Milan гэсэн бичигтэй пүүз өмссөн бяцхан хүүгийн хоёр хөлийн зураг эзэлж байна. Одоогоор аз жаргалтай эцэг, эх хоёр Милан хүүгийнхээ бүтэн зургийг нийтлээгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )