Шөнийн клубт 232 хүн шатаж амь үрэгдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Бразилийн Санта-Мария хотын Кiss шөнийн клубт ням гаригийн шөнө гал гарах үед хүмүүс пиг дүүрэн байжээ. Тэнд байсан оюутны мэдээллээр, уг түймрийн улмаас 232 хүний амь үрэгдсэн байна.

Тэнд оюутны энгийн дискотек болж байсан ба ойролцоогоор мянга гаруй хүмүүс байсан аж. Шөнийн гурван цаг өнгөрч байхад шөнийн клубт түймэр эхэлсэн байна. Урьдчилсан үзлэгээр, гал гарсан шалтгаан нь тайзан дээр хөгжмийн хамтлагийн тоглох үед цацардаг, дэлбэрдэг зүйлс хэрэглэснээс болжээ.

Салютын цацрагаас таазны дуу тусгаарлагчид гал авалцан, сандарсан олон хүмүүс бужигналдан чихцэлдэж олон хүн үрэгдэх нөхцөл үүссэн аж. Энд шөнийн клубын захиргаа хүмүүсийг аюултай үед нүүлгэн шилжүүлээгүй, асар том хариуцлага алдсан байна.

Одоогоор Санта-Марийн эмнэлэгт 116 оюутан хүнд байдалтай эмчлүүлж байгаа аж.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Бразильд гурав хоногийн гашуудал зарлажээ. 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top