“Сирийн нөхдүүд” Парист уулзана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Францын Гадаад хэргийн яамны санаачлагаар даваа гаригт Парист Сирийн сөрөг хүчнийхний эвслийг дэмжих олон улсын бага хурал болно. 50 орчим улс ба олон улсын байгуулллагын төлөөллүүд оролцох чуулганыг Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус нээнэ.

Сирийн сөрөг хүчний эвслээс мөн төлөөлөгчид байх ба түүний бүрэлдэхүүнд эвслийн удирдагчийн хоёр орлогч болох Сирийн парламентын депутат асан Риад Сейф, Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч асан Жорж Сабра нар оролцох юм. Энэхүү чуулганаар гэрээ хэлцэл хийгдэхгүй ба зөвхөн Сирийн сөрөг хүчинд үзүүлэх улс төрийн болон эдийн засгийн дэмжлэг тусламжийн талаар яригдах юм байна.

Персийн буланд орших арабын орнуудын хамтын нөхөрлөлийн Зөвлөлийн санаачлагаар нэгдүгээр сарын 30-нд Кувейтэд Сирийн донор орнуудын олон улсын бага хурал болох ба түүнийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун даргалах аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top