Барак Обама, Хиллари Клинтон нар хамтарсан ярилцлага өгөв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд байх үеийн үдэлтийн ярилцлагаа Хиллари Клинтон CBS телевизэд өгснийг ням гаригийн орой “60 минут” хөтөлбөрөөр дамжуулжээ.

Тэрээр түүнд тавьсан 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар асуултыг нээлттэй орхисон байна. “Маргааш буюу жилийн дараа юу болох талаар урьдчилан хэлэх боломжгүй. Би одоохондоо төрийн нарийн бичгийн дарга хэвээрээ байна, иймд нам хоорондын тэмцэлд хутгалдахыг хүсэхгүй байна” хэмээн өгүүлжээ.

Хөтлөгчтэй хийсэн “60 минут” ярилцлага Цагаан ордны Цэнхэр зочны өрөөнд бичигдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хиллари Клинтоныг тус улсын түүхэн дэх хамгийн шилдэг төрийн нарийн бичгүүдийн нэг, өөрийн анд найзаа хэмээн нэрлэж, түүнд хүндэтгэл үзүүлэн, телевизийн алдартай нэвтрүүлэгт хамт оролцсон байна. “Тэр манай захиргааны хамгийн чухал зөвлөгчдийн нэг байлаа” хэмээн Барак Обама хэлж, өөрийн эхнэрээ эс тооцвол, өмнө нь хэнтэй ч хамт ярилцлагад оролцож байсангүй гэж өгүүлжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top