Далайчдын ажлын нөхцлийг шалгана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Орос, Тайвань, Өмнөд Солонгос, Японы далайчдын үйлдвэрчний эвлэлүүд хөлөг онгоцууд дээр явуулах долоо хоногийн ажлаа эхэллээ. Тэд далайчид нь цалин хөлс, ажлын нөхцөл, нийгмийн хамгааллын талаар гомдол гаргаад байгаа уурын тэрэгнүүд дээр шалгалт явуулах юм байна.

Ялангуяа Оросын номхон далайн эргийн Находка боомтод ачаа зөөхөөр зогсож буй хөлөг онгоцуудын ажил хэрэгтэй танилцах юм байна. Тэдгээр хөлгийн багийнхан нэг бус удаа Оросын далайчдын үйлдвэрчний эвлэлийн Алс Дорнодын бүсийн салбар зөвлөлд эздийнхээ талаар гомдол гаргаж байсан аж.

Бүх японы далайчдын үйлдвэрчний эвлэл 44 боомтын хөлөг онгоцуудыг шалгах ба ийм төрлийн ажил мөн Өмнөд Солонгос, Тайваньд явагдах аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top