Хятадын зүүн хойд зүгт ачааны галт тэрэг, зорчигч тээврийн автобустай мөргөлджээ. Хятадын төв телевизээс мэдээлснээр, амь үрэгдэгсдийн тоо багадаа 6 байгаа ба гэмтэж бэртэгсэд олон байгаа аж.
Уг осол Хэйлунцзян мужийн Хэйхэ хотод өглөө эрт тохиолджээ. Одоогоор ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл орж ирээгүй байна. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийн, шалтгааныг мөрдөн шалгаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )