Испанийн эзэн хааны гэр бүлийнхэн Хуан Карлос I-ийн хүргэн Иньяки Урдангаринаас зайгаа барьцгааж байна. Урдангарин луйврын хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Эзэн хааны албан ёсны сайтаас Урдангаринд зориулагдсан хэсэг алга болсон байна. Хааны гэр бүлийн сайт дээр зөвхөн Хуан Карлос I, түүний гэргий София, ханхүү Астурын Фелипе болон түүний эхнэр Летисия гүнж, мөн хааны охид болох Елена, Кристина гүнжүүдийн хуудсууд л байгаа аж. Хааны хүргэн зөвхөн арга хэмжээнүүдэд оролцогч маягаар дурдагдан үлджээ.
Өмнө нь хайлтын системээр Урдангариныг асуухад эзэн хааны сайт руу хөтөлдөг 4 мянга орчим холбоос гарч ирдэг байсан бол одоо энэ хуудас олдохгүй байна гэсэн бичиг гарч ирээд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )