Япон тэнгист хөмөрч живсэн “Шанс-101” загас агнуурын хөлгийн сүйрлийн улмаас доод тал нь 8 хүн амь эрсэджээ. Хөлгийн ахмадын хоёрдугаар туслахын өгүүлснээр, багийн аврагдсан гишүүд амь үрэгдэгсдийн цогцсыг хийлдэг аврагч завинаас далай руу оруулж ачаагаа хөнгөлсөн аж. Тэдгээр хүмүүс хөлдөлтөөс болж нас барсан бололтой.
Владивосток усан боомтын ахмад Александр Кувшиновын тодруулснаар, хөлөг дээр нийт 30 хүн явсны 19 нь орос, 11 нь индонез иргэд байжээ.Одоогийн байдлаар 15 хүнийг \11-орос, 4-гадаад\ аварч чадсан ба тэдний 10-ыг Сахалины Холмск усан замын буудалд хүргэжээ. Бусад нь алга болсон далайчдыг хайж байгаа “Талан” хөлгийн бүхээгт байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )