Өөрийн Холливудын алдар нэрийг үл хайхран, Анжелина Жоли гэр орны болон олон хүүхэдтэй ээжийн үүргээ бусад олон энгийн эхчүүдийн адил өөрөө гүйцэтгэж байна.
“Олон хүүхэдтэй байна гэдэг бол чиний бусдаас ялгарах онцлог. Тэд өөрсдийг нь мартахыг, ялангуяа суултуурт суулгахыг мартахыг огт зөвшөөрөхгүй” хэмээн Жоли хэлснийг “Showbiz Spy” –д дурджээ.
Цааш нь, “Бид маш энгийн гэртэй. Бид найз нөхдүүд, хүүхдүүдтэйгээ хөгжилдөн инээлдэх дуртай. Тэгээдч бид өөрсдийн оддын статуст төдийлөн ач холбогдол өгдөггүй, бид сэтгүүл худалдаж авдаггүй, телешоу үздэггүй. Ер нь бид энэ бүхнээс өөрсдийгөө тусгаарласан” хэмээн өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )