Мягмар гаригт шилжих шөнө Каир хотод эсэргүүцэгчид ерөнхийлөгчийн ордны ойролцоо байрладаг нийслэлийн захирагчийн байр руу дайрч орохоор оролджээ. Тэднийг хөөж тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэсэн байна.
Цагдаа нар босогчдыг сүрдүүлэхийн тулд агаарт хий буудаж байсан боловч эсэргүүцэгчид тэдний саадыг давж Тахрир талбайн зүг явахыг хичээж байв.
Суэцийн сувгийн хотуудад өнгөрөгч ням гаригт Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси онц байдал зарлан, 30 хоногийн комендантын цаг зарласан билээ.
Өчигдөр орой зэвсэглэсэн хүмүүс Порт-Саидын төв шорон руу дайрч орохыг оролдон, цэргүүдийн эсэргүүцэлтэй тулгаран өөр зүгт зугатсан аж.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )