Сирийн ерөнхийлөгч улс орныхоо байдлын талаар ярилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Дамаскт айлчилсан арабын орнуудын төлөөлөгчидтэй уулзах үедээ хэрэв Турк улс цэрэг дайчид, зэр зэвсгийг хилээр нэвтрүүлэхээ хориглочихвол Сири дэх мөргөлдөөн хоёр долоо хоногийн дараа гэхэд дуусахаар байна хэмээн мэдэгджээ.

Мөн тус улсын зэвсэгт хүчин санаачлагыг гартаа аван, тулааны талбарт үндсэн эргэлт хийж чадаж байгаа нь ойрын үед харагдах болно гэж Сирийн удирдагч өгүүлсэн байна.

Тэрээр мөргөлдөөн эхэлснээс хойш өнгөрөөд буй 22 сарын хугацаанд Сирийн арми босогчдод бүхэл бүтэн мужаар эзэгнэх боломж олгоогүй ба зөвхөн Турк, Ливан, Иордан улсуудтай хиллэдэг бүс нутгуудад дайчид ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн ойролцоох хэдэн жижиг газрыг тэд хяналтдаа авсан байсныг одоо армийн зүгээс цэвэрлэж байна гэж ерөнхийлөгч нэмэн онцолжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top