Өнгөрсөн долоо хоногт үл мэдэх этгээдүүдэд хулгайлагдсан “Комбо Коломбия” хөгжмийн хамтлагийн гишүүд амь үрэгдсэн болохыг Мексикийн эрх баригчид баталлаа.
Тэдний цогцсыг Мина муж дахь нэгэн эзгүй газраас олсон аж. Буудуулж амь үрэгдсэн ул мөр бүхий 12 хүний цогцсыг өнгөрөх ням гаригт олсон байна. Одоогоор дөрвөн хүнийг ойр дотныхны тусламжтай таньсан аж.
“Комбо Коломбия” хамтлагийн бүрэлдэхүүнд 16 хөгжимчин, 4 техник байжээ. Хулгайлагдсаны дараа хамтлагийн нэг гишүүнд дээрэмчдээс зугатах боломж олдон, тэрээр уг газрыг цагдаагийнханд зааж өгсөн байна.
Ямар шалтгаанаар дээрэмчид тэдний амийг бүрэлгэснийг одоогоор тодорхой мэдээлээгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )