Нидерландад хаант засаглалын эзэн солигдож байна. Хатан хаан Беатрикс сэнтийгээсээ татгалзан, өөрийн эрхийг ханхүү Виллем-Александрт шилжүүлж байна. Үүнтэй холбоотой ёслолын ажиллагаа 2013 оны дөрөвдүгээр сард болох аж. Эрхээ шилжүүлэх талаар Беатрикс хатан хаан хэдэн жил бодсон ба удалгүй 75 нас хүрнэ, засгийн эрхийг залуу хүний гарт өгөх нь зүйтэй гэж шийдсэн бололтой.
Одоо Нидерланд улс хаантай болно. 32 жилийн засаглалын дараа хатан хаан Беатрикс эрхээ том хүүдээ шилжүүлж байна. Тэрээр ард түмэндээ хандан, өндөр настай, ядарч сульдсандаа эрхээ шилжүүлж байгаа бус, харин засгийг эрч хүчтэй залуу хүн жолоодох ёстой гэсэн үүднээс эрх мэдлээ шилжүүлж байна хэмээн мэдэгджээ.
45 настай ханхүү Оранский-Нассау Виллем-Александр дөрөвдүгээр сарын 30-нд тангаргаа өргөсний дараа Виллем IV хаан болох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )