Саяхан Иран улс сансарт сармагчин амжилттай хөөргөлөө хэмээн мэдээлж байсан билээ. Сармагчинтай биокапсулыг пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар 120 гаруй км өндөрт байршуулан, дараа нь төхөөрөмж амжилттай газардсан байна. Буулт зөөлөн болсон ба сармагчин гэмтээгүй аж.
Энэхүү сармагчинг сансарт амжилттай хөөргөсөн явдал нь ираны анхны сансрын нисэгчийг хөөргөхөд чухал алхам боллоо хэмээн Тегеран үзэж байна.
Хоёр жилийн өмнө Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ирэх арван жилийн дотор сансарт хүн хөөргөх зорилтыг эрдэмтдийн өмнө тавьсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )