Сомалийн нийслэл Могадишод болсон халдлагын улмаас цэргийн албан хаагчид оролцсон зургаан хүний амь үрэгджээ. Энэ талаар орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Хууль сахиулагчдын мэдээллээр, гэмт этгээдүүд тус орны ерөнхий сайд Абди Фараха Ширдона Саидын ордны ойролцоо бөмбөг дэлбэлсэн аж. Тухайн үед засгийн газрын тэргүүн ажлын өрөөндөө байсан хэдий ч өртөж гэмтээгүй байна.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг тодруулахаар шалган, мөрдөж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )