Малгайдаа камер зүүж, байлдаанаа бичжээ /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

АНУ-ын армийн байлдагч Тэд Дэниелс афганы Кунар мужид болсон тулааны үеэр төмөр дуулга малгайдаа камер бэхлэн, гэртээ хариад хүүхдүүддээ үзүүлэх зорилгоор бичлэг хийсэн байна. Өөрөө баатарлаг гэж бодсон бичлэг нь дээд удирдлага болон Youtube-ийн үзэгчдийн зүгээс шүүмжлэл хүлээсэн аж.

Компьютерийн “байлддаг тоглоомтой” төстэй энэхүү бичлэг нь зарим хүмүүст тэнэг юм шиг санагджээ. Энэхүү бичлэг дээр 37 настай Дэниелс талибуудтай буудалцан, шархдаж, дараа нь уулнаас доошлонгоо хэдэн удаа тусламж дуудсан боловч хэн ч хариулахгүй байна.

Байлдагч азаар амьд үлдэн, бааздаа буцаж ирэнгүүт бичлэгээ Youtube-д тавьсан аж. Үзэгчид түүний буугаа барьж байгаа байдлыг шүүмжлэн, аймхай хулчгар хэмээн нэрлэж, уул руу буух шийдвэрийг нь ч буруушаасан аж.

Мөн дээд дарга нарын зүгээс америк цэргийн сүр хүчийг гутаасан бичлэг хэмээн үзэж, бараг л “Талибан” хөдөлгөөний сурталчлагч гэх нь дөхжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top