Башар Асадын эхнэр дөрөв дэх хүүхдээ төрүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Сирийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, ерөнхийлөгч Башар Асадын эхнэр дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаа аж. Тус оронд өрнөж буй зөрчилт байдлыг үл харгалзан, ерөнхийлөгчийн гэр бүл тайван байна хэмээн Washington Post мэдээлжээ.

Сирийн ерөнхийлөгч сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ энэ талаар мэдэгдсэн аж. Түүний эхнэр, 37 настай Асма Асад Их Британиас гаралтай бөгөөд загварын ертөнцөд нэр хүндтэйд тооцогддог. Vogue сэтгүүлийн мэргэжилтнүүд өнгөрөх жилийн нэгэн дугаартаа ерөнхийлөгчийн гэргийн хэв маяг, мэдрэмжийг өндрөөр үнэлжээ.

 Washington Post-ын сэтгүүлч Макс Фишерийн өгүүлснээр, улс орон нь иргэний дайнаар хуваагдан, дайн тулаанд хэдэн мянган хүн амь үрэгдэж, бараг л цонхон доор нь тулаан болж байгаа ийм хүнд хэцүү үед гэр бүлдээ гишүүн нэмэхээр шийдсэн өөр удирдагчдыг санахгүй байна гэжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top