Музейгээс эртний олдвор алга болоод олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Харь гаригийнхан манай дэлхий дээр 300 сая жилийн өмнө амьдарч байжээ. Энэ талаар олдворууд өгүүлж байгаа аж.

Саяхан швейцарийн түүхийн музейгээс Риддли Скоттын харь гаригийнхны тухай кинондоо төрхийг нь ашигласан эртний сээр нуруугүй амьтдын үлдэгдэл яс алдагдсан байна.

Музейн ажилтнуудын өгүүлснээр, уг хулгайчид эртний олдворын талаар мэргэжсэн нөхдүүд байсан бололтой, хоёр “харь гаригийн хүний” яснаас өөр юу ч музейгээс алга болоогүй аж.  Музейн удирдлагууд уг олдворууд нь цуглуулагчдын дунд хэт алдартай тул түүнийг хар зах дээр худалдах бараг боломжгүй хэмээн үзэж байсан бөгөөд үнэхээр ч хэд хоногийн дараа хулгайчид олдворыг музейн шуудангийн хайрцаг руу хийчихсэн байжээ. Тэрхүү алдартай сээр нуруугүй амьтны үлдэгдэл яс бараг гэмтээгүй байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top