XXI зууны технологи Иранд бий болжээ: гэмт хэрэгтний хуруунуудыг сүхээр тасдах нь эрх баригчдад төдийлөн таатай бус байсан тул зориуд тусгай төхөөрөмж бүтээжээ.
Саяхан энэхүү төхөөрөмжийг нэгэн ялтны нээлттэй шийтгэлийн үед хэрэглэж, хүмүүст танилцуулсан байна. Шираз хотын иргэн уг гэмт хэрэгтэн хулгайд буруутгагдсан аж.
Хар хувцастай зандалчид түүний гарыг төхөөрөмж рүү сунгаж оруулан, нэг нь хүрдийг эргүүлэн машиныг ажиллуулсан байна. Нүдээ боолгосон гэмт хэрэгтэн энэ үед ямар ч сэтгэл хөдлөл, өвдөлт зовиурлал илэрхийлэхгүй байсан нь урьдчилан мэдээ алдуулсан байх хэмээн сэтгүүлчид таамаглаж байна. Түүний баруун гарын дөрвөн хурууг тайрснаар шийтгэл нь дуусахгүй гэж шүүгч мэдэгджээ. Хэрэгтэн нэмээд 99 удаа ороолгуулж, гурван жил шоронд суух аж.
Хурууг нь тайрах, чулуугаар үхтэл балбах зэрэг нь Иранд эртнээс уламжлагдсан шийтгэл юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )