Бүсгүйчүүдийн ямар дадал сексийн амьдралыг нь сүйтгэдэг вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Эхнэр нь нөхөртэйгөө зөвлөлдөлгүйгээр гэр орны талаарх шийдвэрийг аль болохоор их гаргаад байвал нөхөртэйгөө хийх секс нь төдий чинээ багасдаг гэнэ. Энэхүү дүгнэлтийг АНУ-ын Балтиморын Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх нийгмийн эрүүл мэндийн Блумбергийн сургуулийн эрдэмтэд гаргажээ.

Америк судлаачдын нийтэлсэн тоо баримт үнэхээр гайхалтай аж:  “дарга” эмэгтэйчүүдийн нөхөртэйгөө хийх секс, нөгөө номхон хүлцэнгүй найз бүсгүйчүүдийнхээс нь даруй 100 дахин бага байдаг гэжээ. Худалдаа наймаа, аялал зугаалга, айлд зочлох гээд бүхий л зүйлсийг эхнэр дангаараа толгой мэдэн төлөвлөдөг бол энэ нь хосуудын сексийн амьдралд сөргөөр нөлөөлдөг гэж Оbozrevatel.com сайтад бичсэн байна.

Төслийн зохицуулагчдын нэг Мишель Хиндин үзэж буйгаар, бүх асуудлыг ганцаараа шийддэг хатагтай нар орон дотроо ч тиймэрхүү хандлага гаргадаг нь эрчүүдийн сэрэл хөдлөлтөнд сөргөөр нөлөөлөн, хамаг юмыг нь “буулгаад хаячихдаг” бололтой.

Д.Мигаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top