Ираны БХЯ-ны сайд Ахмад Вахиди “Сармагчинг сансарт хөөргөсөн явдал нь 2020 онд хийхээр төлөвлөөд байгаа жолоодлогот нислэгт хийсэн том алхам төдийгүй амьд мэнд газардсан нь Ираны эрдэмтэдийн агуу амжилт” хэмээн мэдэгдсэн байна. Иран улс урьд нь харх, яст мэлхий, чийгийн хорхой зэрэг амьтдыг сансарт хөөргөж байсан хэмээн мэдээлж байсан юм. Харин АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд “Иран улс нь баллистик технологи ашиглан пуужин хөөргөж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа хэрэг” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )