АНУ-ын Сенат Жон Керриг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

АНУ-ын Конгрессийн Сенат мягмар гаригт Жон Керриг америкийн гадаад бодлогын удирдагчаар батламжиллаа. Тэр энэхүү албан тушаалд Хиллари Клинтоныг орлох юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн албан тушаалд ерөнхийлөгч Барак Обамагийн дэвшүүлсэн Жон Керриг дэмжихээ өмнө нь сенатын гишүүд санал нэгтэй мэдэгдэж байсан билээ.

Үүнээс өмнө ардчилагч Жон Керри сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн зөвлөлийн даргаар ажиллаж байсан ба 2004 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахч бага-Жорж Буштай өрсөлдөж байсан билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top