Гиннесийн амжилтуудын номны зохиогчид Киприйн сонгуулийн хороонд хандан, тус орны дээд албан тушаалд нэр дэвшигчдийн нэг нь дэлхийд алдартай энэхүү номны логог өөрийн сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсанд ашигласан хэмээн гомдол мэдүүлжээ.
Бие даан нэр дэвшигч Андреас Ефстратиу 2007 онд энэхүү номонд нэгэн өвөрмөц даашинз бүтээснээрээ орсон ба энэ утгаараа логог нь сурталчилгааны материалдаа ашигласан бололтой хэмээн сонгуулийн ерөнхий хорооны орлогч дарга Дмитрис Димитриу өгүүлсэн байна.
Гиннесийн номны удирдлагын зүгээс мэдэгдсэнээр, иймэрхүү үйлдэл нь зохиогчийн эрх зөрчсөнд тооцогдох ба уг номны амжилтын эздэд ч логог дураараа өөрсдийн зорилгод ашиглах эрх байхгүй хэмээн үзжээ.
Киприйн ерөнхий прокурор Петрос Клеридис Гиннесийн номны талд зогсон, хэвлэгдсэн 600 мянган зурагт хуудсыг устган, оронд нь шинээр хэвлэхийг шаардсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )