Өнөөдөр Алма-Ата хотод онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн ойр дотныхон хүрэлцэн ирж, таниулах ажиллагаа явагдах аж. Өчигдөр Алма-Атын ойролцоо зорчигч тээврийн, бизнес ангиллын Challenger-200 онгоц унаж сүйрсэн билээ.
Казахстаны Кокшетау хотоос ниссэн уг онгоц буух ойртсон үедээ буюу Алма-Атын нисэх буудлаас хэдхэн километрийн зайтай осолдсон байна. Нисэх багийн 5 гишүүн, 16 зорчигч бүгд амь үрэгдсэн аж. Тэдэн дунд ой хагастай нялх хүүхэд явжээ.
Ослын газраас онгоцны хар хайрцаг олдсон ба энэ нь шалтгааныг тодруулахад туслах юм. Одоогоор урьдчилсан дүгнэлтээр, цаг агаарын таагүй нөхцлөөс болсон гэж үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )