Флоридагийн олон мянган оршин суугчид нэгэн өвөрмөц шоуны гэрч болцгоожээ. Дэлхийн хамгийн шилдэг олсон дээр явагчдын нэг Ник Валленда аюултай шинэ үзүүлбэр сонирхуулсан байна.
Авто зам дээгүүр татсан, 60 м өндөр тросс дээгүүр, тэрээр ямар ч даатгалгүй явсан байна. Хүмүүс түгшсэндээ бараг амьсгаагаа түгжин, уг үзүүлбэрийг сонирхжээ. Гиннесийн номны зургаан удаагийн рекорд тогтоогч уг эр “Энэ бол үнэхээр гайхалтай зугаалга байлаа. Өндөр дээрээс бүх зүйл хачин сайхан харагдаж байна” хэмээн өгүүлсэнаж.
Португалид бас нэг адал явдалд дурлагч серфингийн тамирчин эр хүмүүсийг дэлхийн шинэ амжилтаар баясгасан байна. Тэр 30,5 м өндөр давалгаан дээгүүр гулгаж наадсан аж. Тэрээр 2 жилийн өмнө 24 м давалгааг номхотгон, рекорд тогтоож байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )