Сургуулийн автобусны жолоочийг буудан, хүүхэд барьцаалав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Америкийн Алабама мужийн Мидленд-Сити хотын ойролцоо нэгэн үл мэдэх этгээд сургуулийн автобусны жолоочийг буудан, нэг хүүхэд барьцаанд авсан байна. Энэ тухай орон нутгийн хууль сахиулах байгууллагаас мэдээлжээ.

Уг явдал орон нутгийн цагаар 15:30 орчимд болсон аж. Тэнд байгсдын нэгний өгүүлснээр, нэгэн эр сургуулийн автобус руу орж ирэн, 6-8 насны хоёр хүүхдийг өөртэйгөө хамт буулгахыг шаардсан байна. Жолооч татгалзсан хариу өгөнгүүт уг этгээд түүнийг хэд дахин буудчихаад, 6 настай нэг хүүг аваад зугатжээ. Жолооч хүнд шархны улмаас газар дээрээ нас баржээ.

Хууль сахиулах байгууллагынхан уг газрыг бүслэн, хулгайлагч этгээдтэй хэлэлцээр хийж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top