Алма-Ата хотын ойролцоо зорчигч тээврийн онгоц сүйрч, олон хүний амь нас үрэгдсэнтэй холбогдуулан, маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд Казахстанд гашуудлын өдөр зарлахаар боллоо. Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Астана хотноо хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай хийсэн зөвлөгөөн дээр мэдэгдсэн байна.
“Онгоц сүйрч, манай 21 иргэн амь үрэгдлээ. Үүнтэй холбогдуулан би гүнээ эмгэнэл илэрхийлэн, маргаашийн өдрийг улс орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж байна” хэмээн дээд албан тушаалтнууд нэг минутын эмгэнэл илэрхийлсний дараа ерөнхийлөгч өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )