Америк ”Кен”, Украин ”Барбиг” шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Барбигийн найз Кентэй адилхан болохын тулд олон тооны пластик хагалгаа хийлгэсэн, Нью-Йоркийн оршин суугч Жастин Желик “найз хүүхэлдэйгээ” олжээ. Энэ нь Украины иргэн, 23 настай Валерия Лукьянова аж. Тэр бас өөртөө засал хийн Барби хүүхэлдэйн ихэр болсон билээ.

Одоогоор Валерияг амьд Барбийн хувилбаруудаас хамгийн адил нь гэж үздэг. Түүний арьс нь хүнийх гэмээргүй хэт цагаан, цайвар үс, яг шилэн юм шиг цэнхэр нүдтэй, бэлхүүс нь хэт нарийн гэхээр.

Саяхан сэтгүүлчид санаачлан, Нью-Йоркт Кен, Барби хоёрыг уулзуулжээ. Тэд хоёр “хүн-хүүхэлдэйн” хооронд романтик харьцаа тогтоолгох хүсэлтэй байсан боловч санаснаар болоогүй байна. “Кен” Лукьяноваг хангалттай пластмассан гэж үзэхгүй байгаа аж. Түүний үгээр, бүсгүй зүгээр л үсээ цайвраар будан, контакт линз зүүн, корсет өмссөн гэнэ. “Тэр хүүхэлдэй болохыг хүсэж өөрсдийгөө будсан захын нэг сонирхогчоос огтхон ч ялгарах юм алга” гэж Жастин Желик Валерияг шүүмжилжээ.

Үүний хариуд Украины Барби гомдоллосон байна. “Харин ч би Жастиныг бодвол бага хагалгаа хийлгэсэн, ердөө ганцыг хөхөндөө. Харин тэр 90 удаа мэсний ир биедээ хүргэсэн. Би пластик хагалгаагүйгээр Барбитай хамаагүй адилхан. Жастин дажгүй залуу, даанч уруулаа арай хэтрүүлчихсэн юм” хэмээн Валерия Лукьянова өгүүлсэн байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top