Обама АНУ-д “хараар” амьдрагсдад иргэншил олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

АНУ-д одоо цагаачлалын бодлогын шинэчлэлийн талаарх Обамагийн хуулийн төсөлд анхаарлаа хандуулж байна. Энэхүү шинэчлэлийн мөн чанар маш энгийн: 11 сая “хараар” амьдрагчид АНУ-ын бүрэнэрхт иргэн болно.

Доод тал нь 11 саяар тоологдох хууль бус цагаачдыг ил гарган, маш хурдтай өсөж буй үндэсний цөөнхийг ирээдүйн сонгогчдын хувьд байлдан дагуулах зорилготой байгаа бололтой.

“Бид түүхээ сайн мэддэг байх ёстой. Хэрэв чи индиан хүн л биш бол чи хаа нэгтэйгээс америкт ирсэн, эсвэл хэн нэгэн чамайг авчирсан гэсэн үг. Иймд өргөн цар хүрээ бүхий цагаачлалын бодлогын шинэчлэл хийх цаг болсон байна” хэмээн Барак Обама мэдэгджээ.

Энэ шинэчлэлийг Жон Маккейн бас дэмжиж байна. “Цагаачид бидний орон гэрийг цэвэрлэн, хоол унд хийж өгч, бидний ээж,аав, хүүхдүүдийг маань асарч байна. Харин бид тэднийг юугаар ч урамшуулахгүй байна. Манай орныг агуу болоход оруулж буй хувь нэмрийнх нь төлөө бид тэдэнд юу ч өгөхгүй байна” гэж тэрээр өгүүлжээ.

Обама бол шууд л иргэншил амлаж байгаа. Харин бүгд найрамдахчууд үүнийг гурван үе шаттай хэрэгжүүлэх саналтай байна: эхлээд хууль бус хүмүүст оршин суух хэлбэр өгөөд, дараа нь Мексиктэй хилээ чангатган, үүний сүүлд л иргэншил өгөх хэрэгтэй гэжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top