8 настай охиноо торонд хашиж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Нью-Мексико мужийн 33 настай оршин суугч Синди Патриарчиас, түүний найз залуу Эдмонд Гонзалес нар 8 настай өргөмөл охиныг модон торонд хашиж байжээ. Охин оюун ухаан, бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй учраас түүн дотроос гарч чадахгүй байсан аж. Энэхүү хүнлэг бус харьцааных нь төлөө тэднийг 25 мянган доллараар торгохоор болжээ.

Синдигээс тусдаа амьдардаг хуучин нөхөр нь цагдаа дуудан уг хэргийг илрүүлсэн байна. Охиныг цэцэрлэгээс авахаар очтол байхгүй болохоор гэрт иртэл цоожтой байсан аж. Ингээд цагдаагийнхныг дуудан, хаалгыг хүчээр онгойлгон гэрт ортол охиныг өрөөний буланд модон сараалж торон дотор хийгээд гаднаас нь цоожилсон байжээ. Охин торон дотор гудасны жижиг тасархай дээр атиралдан хэвтэж байсан аж.

Одоо охин улсын асрамжинд байгаа ба хөнгөмсөг сэтгэлтэй америк бүсгүй, түүний найз залуу хоёрыг хүүхэдтэй зүй бус харьцсан гэж буруутган өндөр хэмжээний торгууль ноогдуулсан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top