Өмнөд Солонгос улс лхагва гаригт эрдэм шинжилгээний анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн билээ. Төхөөрөмжийг оросын эрдэмтдийн тусламжтай бүтээсэн KSLV-1 пуужин тээвэрлэгчээр тойрог замд аваачжээ.
Саяхан хойд хөршүүдийнх нь пуужин хөөргөснийг хэлэлцэж байсны адилаар АНУ-ын төрийн департментад өмнөдийн энэхүү пуужин хөөргөлтийн талаар авч хэлэлцжээ. Өмнөд Солонгосын пуужин бол бүс нутгийн энхтайван, аюулгүй байдалд ямар ч хор хохирол учруулахгүй, иймээс түүнийг Хойд Солонгосын пуужин хөөргөлттэй харьцуулах хэрэггүй хэмээн Вашингтон үзэж байна.
АНУ-ын төрийн департментын хэвлэлийн албаны дарга Виктория Нуландын өгүүлснээр, Өмнөд Солонгос зэвсэглэлийг түгээхгүй байх гэрээ хэлцэл, арга хэмжээнд идэвхтэй оролцдог ба пуужингийн технологийн хөгжилтэй холбоотой олон улсад мөрдөх шаардлага, хэм хэмжээг нарийн чанд сахин биелүүлдэг учраас ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )