Дэлхийн банкны зүгээс хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш 600 гаруй авлигатай холбоотой асуудал үүсч байжээ. 4,5 жилийн доторх энэхүү тоо баримтыг лхагва гаригт Вашингтонд Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким мэдээлсэн байна.
“Банкны холбогдох салбарууд эдгээр тоо баримтыг нарийн судлан, цаашдын зөв шийдвэр гаргалтаа баталгаажуулах, эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатай” хэмээн Жим Ен Ким онцлон тэмдэглэжээ.
Түүний өгүүлснээр, тоо баримтаас харахад, хөгжиж буй орнууд жил бүр авлигаас шалтгаалан 20-40 тэрбум доллар алдаж байна гэжээ. Мөн энэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх хэд хэдэн тулгуур чиглэлүүдийг танилцуулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )