Японд өндөр барилгыг нураах шинэ аргыг хэрэглэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Японы барилгачид тэнгэр баганадсан өндөр барилгуудыг буулгах шинэ аргыг нэвтрүүлж эхэлжээ. Энэ үед гаднаас харахад юу ч мэдэгдэхгүй ба ажил явагдаж байгаа дуу чимээ ч сонсогдохгүй юм байна.

Тэр ч бүү хэл, хэдэн цагаар анхааралтай ажиглаад ч тэнд нураалт явагдаж байгааг мэдэх боломжгүй аж. Дэлгэсэн ном мэт хэлбэртэй барилгыг анх харахад юу ч анзаарагдахгүй, энгийн л нэг токиогийн зураглал. Гэвч энэ барилга долоо хоног бүр 6 метрээр багасаж байгаа аж.

Өнгөрөх намар гэхэд “Ханхүү Акасака” зочид буудал тэр хавьдаа хамгийн өндөр нь байжээ. Түүнийг буулгах ажил өнгөрөх оны арваннэгдүгээр сард эхэлсэн ба гурван сарын хугацаанд ямар ч чимээ анир, тоос шороогүйгээр энэ барилга 40 метрээр багассан байна. Энэ нь нийт ажлын 1\3 ба зун гэхэд энэхүү 150 метр өндөр тэнгэр баганадсан барилгаас юу ч үлдэхгүй арилах аж.

Энэхүү шинэ технологи нэвтэрснээр токиогийн үеэ өнгөрөөсөн өндөр барилгууд ямар ч чимээ шуугиангүй, нам гүмээр алга болцгоож байна.

“Энэ систем нь барилгын ойр орчимд амьдарч байгаа хүмүүсийг дуу шуугиан, тоос шороо, агаарын бохирдлоос хамгаалан, дуу чимээний түвшин 90% бууран, 20 децибел болгож байна. Та нар одоо, тээр дээр ид ажил өрнөж байгаа гээд төсөөлөөд үз дээ, юу ч мэдэгдэхгүй байгаа биз дээ” хэмээн Taisei Corporation барилгын компанийн менежер Хидэки Итихара өгүүлжээ.

20 децибел гэдэг бол нэг метрийн зайд байгаа хүн шивнэхтэй адил чимээ юм.  Зочид буудлыг буулгаж дуусаад оронд нь цоо шинэ тэнгэр баганадсан барилга баригдаж эхлэх аж. Үүнийг мөн л хэнд ч үл ажиглагдам байдлаар хийж болох арга замыг судалж байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boss.mn(202.179.27.87) 2013 оны 04 сарын 08

монголд нэвтрүүлэх хэрэгтэй

0  |  0
boss.mn(202.179.27.87) 2013 оны 04 сарын 08

welcome to boss.mn

0  |  0
Top