Иран улсын Тагнуулын яам Словакийн иргэн Матей Валуч гэгчийг тус улсад зорчихдоо эрдэмтэдтэй уулзаж мэдээлэл авахыг оролдсон, үндэсний аюулгүй байдалд занал учруулах үйлдэл хийсэн хэмээн үзэж баривчилжээ.
Тегеран дахь Словакийн ЭСЯ-ны зүгээс иргэнтэйгээ уулзах хүсэлтийг тавьсан ч холбогдох албаныхан зөвшөөрөхгүй байгаа юм байна. Ираны талын үзэж буйгаар АНУ-ын ТТГ-ын Стив Логано гэх ажилтан Валучийг элсүүлж, тагнуулын даалгавар өгсөн гэнэ.
RIA Novosti
Сэтгэгдэл ( 0 )