Аризона мужид нутгийн оршин суугч офисийн байрны гадаа гал нээн, нэг хүн амь үрэгдэн, нэлээн хэдэн хүн шархадсан аж.
Сэжигтний гэрийг цагдаа нар бүсэлсэн ба одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Нэг талаас, дотор нь дэлбэрэх төхөөрөмж тавьсан байж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа, нөгөө талаас хэв журам сахиулагчид нэгжлэг хийх эрх аваагүй байгаа аж.
Сэжигтэн этгээд 70 настай Артур Хэрмон аж. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, уг этгээд орон нутгийн бизнес-төвийн дэргэд хүмүүсийг буудсан байна. “Бидний авсан мэдээллээр, тэр ганцаараа энэ хэргийг үйлдсэн бололтой. Тэрээр байшин руу дөхөж очин, тэндээс гарч ирж буй хүмүүстэй ярилцаж зогссоноо гал нээгээд эхэлсэн байна” хэмээн цагдаагийн түрүүч Томми Томпсон ярьж байна.
Саяхан Алабама мужид, мөн нэгэн этгээд сургуулийн автобусны жолоочийг буудаж хороон, 6 настай хүүхэд барьцаалсан хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )