АНУ-ын Тагнуулын Төв Газарт 1990-2004 онд ажилласан Жонн Кириякоу тус газрын нууц арга хэмжээ, түүнд оролцсон ажилтнуудын талаарх мэдээллийг хоёр ч сэтгүүлчид дамжуулж, нууц задруулсан хэргээр шүүхээс 2.5 жилийн хорих ял сонсчээ.
Кириякоу нь ТТГ-ын төв нэгжид ажиллаж байхдаа хэд хэдэн удаа гадаадад үүрэг гүйцэтгэхээр томилолт авч байжээ.
Тэрбээр ажиллаж байх хугацаандаа мэдээлэл задруулахгүй байх баталгаанд тухай бүр гарын үсэг зурж байсан аж. Харин ТТГ-аас гарсныхаа дараа 2007-2009 онд дээрх хэргийг үйлдсэн аж.Түүний задруулсан мэдээлэл дотор зартай алан хядагч Абу Зубаядаг баривчлах арга хэмжээнд оролцсон ТТГ-ын Үндэсний нууц албаны ажилтны нэр багтсан аж. Сэтгүүлч уг арга хэмжээний талаар тэр даруй New York Times сонинд нийтлэл бичиж ТТГ-ын ажилтны нэрийг ил болгосон байна. Мөрдөн байцаалтын үед Кириякоу нь санаатайгаар нууц задруулж байснаа хүлээсэн юм байна.
fbi.gov
Сэтгэгдэл ( 0 )